천주교 서울대교구 사회사목국 이주사목위원회 MIGRANT PASTORAL COMMISSION

문의하기 오시는길 사이트맵

페이스북 인스타그램

국가별 공동체 Communites

몽골 공동체

1990оноос Солонгос болон Монголын албан ёсны дипломат харилцааг тогтоон хөдөлмөрийн M.O.U харилцан ойлголцлын санамж бичигийн дүгнэлт хийснээр солонгосын хөдөлмөрийн зах зээлд хөл тавьж буй монгол цагаач ажилчид хурдан өсөн нэмэгдсэн билээ.

ТКатолик шашны харъяа Сөүл хот дахь Хөдөлмөр Халамжийн газрын Гадаад ажилчдад туслах төв нь Монгол цагаач ажилчидын төлөө ажиллах төлөөлөгчийн туслалцаа хэрэгтэй гэж үзсэний үндсэн дээр 2004 оноос эхлэн монгол гаралтай төлөөлөгчийг урьж авчиран солонгос улсад ажиллаж буй монгол цагаач ажилчидад туслан бүх төрлийн асуудлыг шийдвэрлэх тал дээр туслах үйл ажиллагааг явуулж байна. Монгол нэгдэлээс солонгос улсад амьдарч буй монгол цагаач ажилчидад наад захын эрхийг хамгаалах ,эрүүл чийрэг ажиллаж итгэгчдийн нэгдэлээр дамжуулан хоорондын хамтын ажиллагаагаар харь улсын амьдралд хурдан дасан зохицоход хувь нэмэрээ үзүүлж байгаа билээ.
Төвийн үйл ажиллагааны үндсэн чиглэл
ажиллагаа
01 Санхүүгийн болон хэлний бэрхшээлийн улмаас эмнэлэгт үзүүлэхэд хүндрэлтэй ажилчдад туслах
02 Гадаад ажилчдын авч чадаагүй цалин ба 13-дахь сарын цалинг авахад нь туслах
03 Үйлдвэрийн ослын нөхөн олговорыг авахад нь туслах
04 Үйлдвэрийн осолд өртсөн болон эмнэлэгт хэвтэж байгаад гарсан, түр зуур биеэ тэнхрүүлэх шаардлагатай өвчтөнүүдийг түр зуур байрлах байраар хангах
05 Үнэ төлбөргvй хууль, эрх зүйн мэдээллээр хангах буюу хуулийн зөвлөгөө өгөхөөс гадна шаардлагатай хvмvvстэй холбоо тогтооход нь туслах
06 Гадаад ажилчдад Солонгосын амьдралд дасан зохицож тэдний ёс заншил, хэлийг сурахад нь зориулж солонгос хэлний үнэгүй сургалт явуулж байна.
07 Солонгос хүнтэй гэрлэсэн эмэгтэйчүүдэд зөвлөгөө өгөхөөс гадна тэдэнд Солонгос улсын ёс заншлаас суралцах, хоол хийх, Солонгос болон Англи хэлний сургалтуудыг явуулж байна.
08 Солонгос улсад амьдарч буй Католик шашны итгэгчдэд зориулж сард нэг удаа Талархал - Магтаалын Мөргөл хийж байна.
Хаяг Сөүл хот Сонбүг дүүрэг Бумүн хорооны 5 гудамж 14тоот Нудунсамуг хүйганы 4 давхарт Утас 02/ 928-2049, 02/ 924-2706, 2707
Зөвөлгөө авах цаг Ажилын Өдөр 10:00-18:00 / Бүтэн сайн : 12:00-17:00 ( Хагас сайнд амарна )
Мөргөлийн цаг Солонгос улсад амьдарч буй Католик шашны итгэгчдэд зориулж сар бүрийн 3дах ням гарагт 12 цагаас монгол хэл дээр Талархал - Магтаалын Мөргөл явагдаж байна.​